ЭМАХЭКТ

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, КАРЬЕРЫН ТӨВ

Карьерын сонголт хийх
  • Карьерын судалгаагааг аль болох эрт хийж эхлэвэл сайн юм.. Өөрт тохирсон ажил мэргэжлээ сонгох нь амаргүй. Гэхдээ бид танд тохирох хамгийн сайн ажил мэргэжлийн чиг баримжааг өгөх болно. Та ажлын боломжууд харж эхлэхээсээ өмнө, сонирхож буй ажил, мэргэжил салбарын шаардлага, ерөнхий үүрэг хариуцлагуудын талаар сайн ойлголттой болох хэрэгтэй ба эцэст нь хамгийн чухал болдог зүйл бол тухайн ажлын байр салбар нь таны сонирхол, хүсэл эрмэлзэл, үнэлдэг зүйлс, сайн талууд болон зан чанарт тохирч буй эсэхийг эхэлж харах нь зүйтэй. Ингэснээр, та ирээдүйгээ илүү бодитоор харж цаг хэмнээд зогсохгүй бусад олон зүйлсийг хөнгөвчлөх болно.
    1. Өөрийгөө нээн илрүүлэх
    Карьер сонгох эхний үе шатанд өөрийгөө нээн сонирхол, хүсэл эрмэлзэл, үнэлдэг зүйлс ба зан чанараа тодорхойлох нь нэн чухал. Өөрийгөө тодорхойлохын тулд та эхлээд таны сонирхол, хүсэл эрмэлзэл юу вэ гэдгээ бодож эхлэх хэрэгтэй: Та ямар хичээлдээ илүү сонирхолтой вэ? Ирээдүйд та өөрийгөө ямар ямар ажил хийж буйгаар төсөөлж байна?; Таны сайн талууд болон чадварууд: Та юу юу хийхдээ сайн бэ? Ямар чадварууд хөгжүүлсэн бэ?; Таны зан чанар: Та ямар зан чанартай вэ? Ямар ямар үүрэг хариуцлага болон ажлын орчин танд тохирно гэж бодож байна? Эцэст нь өөрөөсөө асуух чухал зүлсийн нэг бол таны үнэлдэг зүйлс юм: Танд юу чухал вэ? Таны сонгосон ажил мэргэжил, карьер таны үнэлдэг зүйлстэй нийцэж байна уу?
    Та өөрийнхөө боломжуудыг нээн, зан чанараа тодорхойлхыг хүсвэл зан чанар тодорхойлдог цахим асуумж тестүүдээр өөрийгөө сорьж үзээрэй.
    2. Хагас цагийн ажил хайх
    Төгссөнийхөө дараа шууд ажлын байр хайхаасаа өмнө та сурч байх явцдаа хагас цагийн ажил хийвэл амьдрал дээр ажиллах, ажлын орчин ямар байж болох талаар ойлголттой болж болно. Хэрвээ та одоо сурч байгаа бол манай нээлттэй ажлын байр болон дадлагуудаас үзээрэй. – Ажлын байр, дадлагын боломжууд
    3. Сайн дурын ажил хийх
    Нийгэмд хувь нэмэр оруулан сайн дурын ажил хийснээр та мэдлэг чадвараа дээшлүүлж туршлага хуримтлуулах боломжтой.

    Карьер болон ажил, хөдөлмөр эрхлэлтийн зөвлөхтэй уулзах цаг авах

  • 2.1 Мэргэжлийнхээ дагуу хайлт хийх

    Өөрийн хөгжүүлж буй мэдлэг, чадварууд дээрээ тулгуурлан таны сонгосон салбарт карьерын сонголтууд олон болохыг харж болно.

    2.2 Карьерын судалгаа хийх

    Та карьерын төрлүүдийг судалж эхэл. Төгсөлтийн дараах ажлын байранд хүсэлт гаргахаасаа өмнө та карьерын ямар ямар чиг баримжаанууд байгааг эхлээд судалж үзэх хэрэгтэй. Ерөнхий ойлголт авахын тулд та манай Секторын тухай хэсгийг хэрэглэж үзээрэй.

    2.3 Арга хэмжээнүүд

    Бид оюутнууд болон төгсөгчдөд нээлттэй хөдөлмөрийн бирж, ажил олгогчид, мэргэжилтнүүд, багш, профессор болон төгсөгчидөөс бүрдсэн үөркшоп, семинар гэх мэт өргөн хүрээний арга хэмжээнүүдийг явуулдаг тул удахгүй болох арга хэмжээнүүдийн талаар манайд бүртгүүлж цаг тухайд нь хэрэгтэй мэдээллүүдээ аваарай.

  • 3.1. Карьерын судалгаа хийх
    Та карьерын төрлүүдийг судалж эхэл. Төгсөлтийн дараах ажлын байранд хүсэлт гаргахаасаа өмнө та карьерын ямар ямар чиг баримжаанууд байгааг эхлээд судалж үзэх хэрэгтэй. Ерөнхий ойлголт авахын тулд та манай Секторын тухай хэсэгийг хэрэглэж үзээрэй.
    3.2. Арга хэмжээнүүд
    Бид оюутнууд болон төгсөгчдөд нээлттэй хөдөлмөрийн бирж, ажил олгогчид, мэргэжилтнүүд, багш, профессор болон төгсөгчидөөс бүрдсэн үөркшоп, семинар гэх мэт өргөн хүрээний арга хэмжээнүүдийг явуулдаг тул удахгүй болох арга хэмжээнүүдийн талаар манайд бүртгүүлж цаг тухайд нь хэрэгтэй мэдээллүүдээ аваарай.
    3.3. Нийгмийн сүлжээ
    Линкдинэ, Фэйсбүк ба Твиттэр гэх мэт нийгмийн сүлжээний платформууд карьерын судалгаа хийхэд хэрэгтэй гүүр болж болно. Жишээ нь та өөрийн ажиллахыг хүссэн компани, байгууллагуудын албан ёсны пэйж хуудсыг дагах эсвэл өөрийн карьерын сонирхлын дагуух группүүдэд нэгдэж болох юм.. Мөн та өөрийн мэргэжлийн профайл буюу намтараа эдгээр платформууд дээр байршуулж мэдлэг чадвараа нийтэлж бас болох билээ.
  • Та карьерын төлөвлөгөөнийхөө аль шатанд явж байгаагаас хамааран туршлага хуримтлуулах олон арга замууд бий билээ. Бид танд дараах ажлын төрлүүдийг судалж үзэхийг санал болгож байна Хагас цагийн ажил Дадлага Зуны дадлага Сайн дурын ажил Төгсөлтийн дараах ажлын байрууд Гарааны бизнес эхлүүлэх
  • Төгсөлтийн дараах ажлын төрөл бүрийн боломжууд бий. Ажлын төрлүүд харах Сектороосоо хамаараад ажлын босгууд өөр өөр байдаг. Та сонирхож буй салбартаа анхан шатны ажлын байруудад хүсэлт гаргах эсвэл үндсэн мэдлэг туршлагатай болохын тулд сайн дурын ажил хийж эхэлж болно. Ажилд орох хүсэлт гаргахад цахим ажлын анкет бөглөхөөс тухайн байгууллагаас гаргасан анкет, загварыг бөглөх эсвэл СV, Resume ба Дагалдах захиа хүртэл олон арга замууд байдаг. Ажилд орох өргөдлийн материалууд харах
    5.1. Төгсөгчдөд зориулсан ажлын хөтөлбөрүүд Улсын болон хувийн эмнэлэг, клиник, байгууллагууд төгсөгчдийг ажиллуулах ба бэлтгэх хөтөлбөрүүдтэй байдаг. Хэрвээ таны хүсэж байгаа зүйл мөн бол та магадгүй тухайн хөтөлбөрүүдийн ажилд авах журам, шалгаруулалтууд, ажлын өргөдөл авах эцсийн хугацаа, хөтөлбөрийн хэрэгжих нийт хугацаа зэрэг зүйлүүдтэй танилцах хэрэгтэй.
    5.2. Карьерын судалгаа хийх Та карьерын төрлүүдийг судалж эхэл. Төгсөлтийн дараах ажлын байранд хүсэлт гаргахаасаа өмнө та карьерын ямар ямар чиг баримжаанууд байгааг эхлээд судалж үзэх хэрэгтэй. Ерөнхий ойлголт авахын тулд та манай Секторын тухай хэсэгийг хэрэглэж үзээрэй.
  • 6.1. Танд маш өргөн сонголт бий. Та суралцахыг хүсч буй чиглэлийнхээ дагуу төрөл бүрийн сургалт, программуудыг судалж өөрт тохирсон сургалт программыг олж болно. Анагаах Ухааны их сургуулиуд олон төрлийн төгсөлтийн дараах сургалт, магистр, докторантур болон судалгааны программуудыг санал болгодог.
    • Хэрвээ та кампуст заалгах сургалт сонирхож байгаа бол магадгүй та сургалтууд судалж эхлэх талаар бодож болох юм. Сургалтууд харах
    • Хөдөлмөр, карьерын бирж дээр төгсөлтийн дараах сургалт, магистр, докторантур болон судалгааны программуудыг санал болгодог ба олон институц, их сургуулиуд болон тэдгээрийн явуулж буй сургалтуудын талаар мэдээлэл авч болдог. Одоогийн болон удахгүй болох Арга Хэмжээнүүд харах
    • Нээлттэй өдөрлөгүүд нь-сонирхож буй их сургуулиуд дээрээ өөрийн биер очин тухайн их сургуулийн амьдрал, орчин, кампусын талаар бодит мэдээлэлтэй болж багш, профессорууд, оюутнуудтай уулзаж өөрийн суралцахыг сонирхож буй чиглэлийнхээ дагуу хүссэн асуултуудаа тавьж илүү их мэдээлэл авч болох сайхан боломж юм.
    • Оюутны сургалтын төлбөрийн санхүүжилт, тэтгэлэг ба зээлийн талаар судалгаа хийхийг зөвлөж байна. Оюутны тэтгэлэг, сургалтын төлбөрийн санхүүжилт, ба зээлийг харах
    • Төгсөлтийн дараах сургалтын зэрэг олж авах нэг сонголт бол Гадаадын улс орнуудад суралцах
    • Хэрвээ та Докторантур эсвэл үргэлжлүүлэн судалгааны ажил хийхийг төлөвлөж байгаа бол та судалгааны сэдэв, чиглэл болон удирдах багшаа хайж эхлэх нь зүйтэй. Та манай зөвлөхөөс хэрхэн удирдах багш олох ба сонгох талаар зөвлөгөө авч болно. Та судалгааны ажил хийхэд өөрийн сонирхол, хүсэл эрмэлзэл зорилгод нийцэх их сургуулийг сонгох нь чухал юм.
    Карьер болон ажил, хөдөлмөр эрхлэлтийн зөвлөхтэй уулзах цаг авах
    6.2. Карьерын судалгаа хийх

    Та карьерын төрлүүдийг судалж эхэл. Төгсөлтийн дараах ажлын байранд хүсэлт гаргахаасаа өмнө та карьерын ямар ямар чиг баримжаанууд байгааг эхлээд судалж үзэх хэрэгтэй. Ерөнхий ойлголт авахын тулд та манай Секторын тухай хэсэгийг хэрэглэж үзээрэй.

    6.3. Арга хэмжээнүүд

    Бид оюутнууд болон төгсөгчдөд нээлттэй хөдөлмөрийн бирж, ажил олгогчид, мэргэжилтнүүд, багш, профессор болон төгсөгчидөөс бүрдсэн үөркшоп, семинар гэх мэт өргөн хүрээний арга хэмжээнүүдийг явуулдаг тул удахгүй болох арга хэмжээнүүдийн талаар манайд бүртгүүлж цаг тухайд нь хэрэгтэй мэдээллүүдээ аваарай.

    Туслалцаа хэрэгтэй байна уу? Бидэнтэй холбогд.
    Манай төв таны карьерын аялалын алхам бүрт хэрэгтэй бүхнээр тань туслахад бэлэн. Бид танд ганцаарчисан зөвлөгөө өгөөд зогсохгүй танд ажлын талбар дээр өөрийн байр суурийг олох мөн үргэлжлүүлэн суралцах сонголтуудыг хамтдаа судлах төрөл бүрийн нөөц боломжуудыг санал болгож байна.